/ / “ХАВАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ДУГУЙТАЙ АЯЛАЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАВАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ДУГУЙТАЙ АЯЛАЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    ЦЕГ-аас алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор санаачлан зохион байгуулж буй “ХАВАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” арга хэмжээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид идэвхитэй оролцож аяны хүрээнд 5 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу “Дугуйтай болон явган аялал”-ын үйл ажиллагааг 2018.05.19-ны 12:00 цагт зохион байгуулсан ба нийт алба хаагчид Цагдаагийн газраас Хараа голын эрэг хүртэл нийт ирж буцах 26 км газрыг дугуйтай аялалаа.
   Хараа голын эрэгт алба хаагчид амарч, хооллож, гар бөмбөг, HI FI FU зэрэг хөгжөөнт тоглоом тоглож, үндэсний бөхийн барилдаан, бартаат замын дугуйн уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулан, алба хаагчдын ажлын алжаалыг тайлж, сэтгэл санааны байдлыг сэргээж, спортлог, хөгжилтэй, сайхан нэг өдрийг өнгөрүүллээ.

Image may contain: car, tree and outdoorImage may contain: 2 people, people riding bicycles, bicycle, tree and outdoorImage may contain: one or more people, sky, outdoor and natureImage may contain: 3 people, bicycle, sky, outdoor and natureImage may contain: 1 person, grass, sky, bicycle, tree, outdoor and natureImage may contain: 5 people, people standing, sky, child, grass, outdoor and nature

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна