/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ, АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ, АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ, АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА.

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн А/130 дугаар тушаалын дагуу Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалтыг зохион байгуулах ажлын хэсэг Тус цагдаагийн газарт 3 хоногийн хугацаатайгаар ажиллалаа. 
    Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Батсайханаар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг уг шалгалтын ажлыг зохион байгуулж Шалгалтад цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварын түвшин, компьютерын мэдлэг, гадаад хэлний мэдлэг, сэтгэх бодох чадвар, бие бялдарын шалгуур үзүүлэлт зэргээр шалгалт өгч, мэргэшлийн түвшингээ үнэлүүлэн, сэтгэл зүйн судалгаа, оношлогоо болон удирдах ажилтнуудын манлайлал ажлын ур чадварт үнэлгээ өгөх санал асуулгад оролцлоо.

Image may contain: 4 people, people standing and outdoor

Image may contain: 3 people, people standing and outdoor

Image may contain: 2 people, outdoor

Image may contain: 1 person, standing, walking, sky, shoes, crowd, child, tree, basketball court and outdoor

Image may contain: 3 people, shoes

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна