/ / "Архив, албан хэрэг хөтлөлт" сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгууллаа.

"Архив, албан хэрэг хөтлөлт" сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгууллаа.

  ЦЕГ-ын төв архивын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төвийн болон Хангайн бүсийн Цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад "Архив, албан хэрэг хөтлөлт" сэдэвт бүсчилсэн сургалт тус Цагдаагийн газрын материаллаг баазыг түшиглэн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн хооронд 3 хоногийн сургалтыг зохион байгууллаа.
   Нээлтэнд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Алтанхуяг, Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Л.Алтанчимэг, Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын тусгай сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Т.Оюунзул, Зааварлагч-арга зүйч Ц.Баттунгалаг, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн дарга Ч.Төмөрбаатар нар оролцлоо.
Сургалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж ЦЕГ-ын Төв архиваас "Архив, албан хэрэг хөтлөлт" сэдэвт 1,5 кредит цагийн бүсчилсэн сургалтад хамрагдсан цагдаагийн алба хаагчдад СЕРТИФИКАТ олголоо.

 

Image may contain: 18 people, people sitting, table and indoor

 Image may contain: 4 people, people standing

Image may contain: 3 people, people standing

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна