/ /

  МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА.

      Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Дарханд Цагдан сэргийлэх анги байгуулах тухай” 278 дугаар тогтоолыг үндэслэн, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1962 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Анги байгуулах тухай” 297 дугаар тушаал гарч, Цагдан сэргийлэх ангийг 1962 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.  Дархан хотын Цагдан сэргийлэх ангийн анхны мөрдөн байцаагчаар Хүнийхүүгийн Оюунбилэг 1965 оноос ажилласнаар Мөрдөн байцаах тасгийн суурь тавигдсан. Монгол Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх болсонтой холбогдуулан, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 тоот “Нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэл батлах тухай” тушаалаар, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн байцаагчийг шинээр мөрдөгч гэсэн нэршилтэй болгосон. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна