/ / Гудамж талбай олон нийтийн газар хяналт шалгалтын чиглэлээр:

Гудамж талбай олон нийтийн газар хяналт шалгалтын чиглэлээр:

  Нийтийн хэв журам сахиулах өдөр болон шөнийн эргүүлд 258 алба хаагч үүрэг гүйцэтгэж ахуйн хүрээний болон олон нийтийн газраас ирүүлсэн 347 удаа очиж, эрүүлжүүлэх байранд 152 иргэнийг хүлээлгэн өгч, ар гэр асран хамгаалагчид нь 208 иргэнийг хүлээлгэн өгч, аж ахуйн нэгж байгууллага 409, тээврийн хэрэгсэл 559, хувь хүн 1128, баар цэнгээний газар 113-г тус тус шалгаж 32 зөрчлийг илрүүлэн 1.840.000 төгрөгөөр торгож, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 811 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

   Оюутан сурагчдыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Их, Дээд, МСҮТөв-ын хичээлийн байр болон дотуур байр, РС тоглоомын газрууд, ЕБСургуулийн орчмоор эргүүл хяналт шалгалтыг хийж 750 оюутан сурагчдад санамж, сэрэмжлүүлэг, зөвлөгөө тогтмол өгч ажилласнаар зөрчил дутагдал гаргаж эрүүлжүүлэгдсэн оюутан сурагчид бүртгэгдээгүй.

Image may contain: 1 person, standing, tree and outdoor

Image may contain: one or more people, screen and indoor

Image may contain: outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна