/ / “Шинэ жил 2018” арга хэмжээ

“Шинэ жил 2018” арга хэмжээ

   Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас “Шинэ жил 2018” арга хэмжээний хүрээнд зохих зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа, утаат тамхи худалдаалж байгаа зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад гар дээрээс найруулсан спирт худалдан борлуулж байсан болон, онцгой албан татварын тэмдэггүй буюу татварын акцгүй согтууруулах ундааны зүйл худалдаалж байсан 6 зөрчлийг илрүүлэн, татварын акцгүй шампанск, вино 29 шил, 0.5 литрээр савласан найруулсан спирт 18 ширхэг, утаат тамхи 250 хайрцагийг тус тус хураан авч зөрчлийг шалган шийдвэрлэж ажиллаж байна.

Image may contain: one or more people, people standing and outdoor

No automatic alt text available.

Image may contain: drink and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна