/ / “Дарханы Мөнгөн өвөл” баярын арга хэмжээ

“Дарханы Мөнгөн өвөл” баярын арга хэмжээ

    Цагдаагийн газрын алба хаагчид “Дарханы Мөнгөн өвөл” баярын арга хэмжээ 2018.12.31-ний өдрийн 16:00-22:30 цагийн хооронд Найрамдал талбайд зохион байгуулагдах үед учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, иргэдийг гэмт хэрэг зөрчилгүй аюулгүй орчинд баярлан цэнгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хамгаалалт зохицуулалтыг хэвийн хийж гүйцэтгэлээ. Өвлийн тэсгим хүйтэнд үүрэг гүйцэтгэж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажилласан нийт алба хаагчиддаа болон халуун аарцаар үйлчлэн дулаацуулж байсан Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн алба хаагчиддаа талархсанаа илэрхийлье.

Image may contain: one or more people, people standing, night and outdoor

Image may contain: one or more people, people standing, night, sky and outdoor

Image may contain: 1 person, smiling, standing, night and outdoor

Image may contain: 1 person, standing, night, sky and outdoor

Image may contain: 7 people, people standing, night, sky and outdoor

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна