/ / Ажил хүлээлцүүлж, цол гардуулав.

Ажил хүлээлцүүлж, цол гардуулав.

   ЦЕГ-ын ЭЦАлбаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, ЦЕГ-ын даргын 2018.12.31-ний өдрийн Б/938 дугаар тушаалаар тус Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн тасгийн даргаар томилогдсон цагдаагийн хошууч Ц.Отгондаваагийн ажлыг хүлээлцүүллээ. 
ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны Б/889, Б/934 дугаар тушаалуудаар харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Амарбаясгалан, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Одбаяр, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ганзориг нар дэслэгч цолоор шагнагдлаа. Офицерын бүрэлдэхүүнд орж дэслэгч цолоор шагнагдсан алба хаагчдын цолыг ЦЕГ-ын ЭЦАлбаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг нар гардууллаа. Мөн ЦЕГ-ын Хүндэт жуухаар ЭЦТ-ийн цагдаа, нохойн төлөөлөгч а/а Г.Олзбаяр шагнагдлаа. ЦЕГ-ын шагналаар болон цол шагнагдсан алба хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

Image may contain: 4 people, people standingImage may contain: 8 people, people sitting and indoorImage may contain: 4 people, people standing

Image may contain: 3 people, people standing and suit

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна