/ / “ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    МУЗГ-ын 2018 оны 05 сарын 30-ны өдрий163 дугаар тогтоол Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр, МУЗГ-ын 2001 оны 224 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Осол гэмтлээс сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагаа” аймгийн зөвлөгөөнийг өнөөдөр (2019.01.04) өдөр МВМ ресторанд зохион байгууллаа. 
Зөвлөгөөнд төрийн байгууллага, үйлдвэр аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургууль,ерөнхий боловсролын сургууль, багийн засаг дарга, төрийн бус байгууллага зэрэг нийт 49 байгууллагын 92 удирдах ажилтан, албан хаагчид оролцлоо.
   Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр тулгамдаж байгаа асуудал, Осол гэмтлийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа, 0-19 насны хүүхдэд тохиолдож буй осол эндэгдлийн шалтгаан, Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт, 2017-2018 онуудад насанд хүрэгчид болон 0-16 насны хүүхдийн гэмтлийн НЭ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн судалгаа, Осол гэмтэл, архи согтуурах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хордсон тохиолдолд шүүх шинжилгээний байгууллагын хийсэн судалгаа, Авто тээврийн хяналт, Хүүхдийн хүчирхийлэл, агаарын бохирдол РМ тоосонцрын нөлөөлөл ба угаарталт зэрэг сэдвүүдээр нийт 9 илтгэлүүд тавигдаж, тавигдсан илтгэлүүдээс оролцогчид асуулт асууж, харилцан ярилцлаа. Энэхүү зөвлөгөөний үр дүнд зам тээврийн ослын шалтгааныг арилгах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээр хохирох, нас барах тохиолдлыг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, осол гэмтлээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулахад салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжрах юм.

Image may contain: 5 people, suit

Image may contain: 1 person, standing and suit

Image may contain: 3 people, indoor

Image may contain: 2 people

Image may contain: 8 people, table and indoor

Image may contain: 8 people, people sitting

Image may contain: 3 people, people sitting

Image may contain: 7 people, people sitting, table and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна