/ / ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА, ШИЛДЭГ СПОРТ ХАМТЛАГААР ШАЛГАРЛАА.

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА, ШИЛДЭГ СПОРТ ХАМТЛАГААР ШАЛГАРЛАА.

    Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/472 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, ажлын байр шалгаруулах дэд комиссын үнэлгээ, шийдвэрээр тус Цагдаагийн газар нь "Эрүүл мэндийг дэмжигч 1 дүгээр зэргийн гэрчилгээтэй байгууллага"-аар шалгарч гэрчилгээ, мөнгөн шагналаар шагнасныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг гардаж авлаа.

    Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Спортлог Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Спорт хамтлаг” шалгаруулах уралдаанд байгууллагын хамт олныхоо дунд биеийн тамир, спортын арга хэмжээг идэвхтэй зохион байгуулсан Цагдаагийн газар 2018 оны спортын шилдэг хамтлагаар шалгарч өргөмжлөл, спортын хэрэглэл, материалаар шагнаж урамшуулсныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг гардаж авлаа. 

Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, улам их амжилт хүсье.

Image may contain: 2 people, people standing and suit

Image may contain: 3 people, suit

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна