/ / “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

    Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг шийдвэрлэхэд хууль, хяналтын болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр /2019.03.19/ зохион байгууллаа. 
Зөвлөгөөнд аймгийн БОАЖГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Зэвсэгт хүчний ЗЗ0 дугаар анги, Мэргэжлийн ойн ангиуд зэрэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд оролцож “2018 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид гүйцэтгэх ажил, хэрэгжүүлэх санал” сэдвээр Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга М.Гантулга мэдээлэл тавьлаа. 
Тус зөвлөгөөний үеэр байнгын хяналтын цэг ажиллуулах, хамтарсан эргүүл шалгалтыг эрчимжүүлэх, хууль хяналтын болон холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг саналуудыг гаргалаа.

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: 10 people, people sitting, table and indoor

Image may contain: 1 person, sitting

Image may contain: 1 person

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна