/ / "Шилдэг мөрдөгч-2019" тэмцээн зохион байгуулагдлаа

"Шилдэг мөрдөгч-2019" тэмцээн зохион байгуулагдлаа

  Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан "Шилдэг мөрдөгч-2019" тэмцээн 2 дахь өдрөө Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нарстай аманд амжилттай зохион байгуулагдаж алба хаагчдаас буудлагын тэмцээн, норматив шалгалтыг авч дүнг нэгтгэхэд Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Дэлгэрсайхан “Тэргүүн байр”, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандахнаран “Дэд байр”, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Бат-Эрдэнэ “Гутгаар” байранд тус тус шалгарлаа.
  Тэмцээнд оролцсон алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/37 дугаар тоот тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Хэрэг бүртгэх албаны анхны даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан туслах комиссар Х.Сүхээг урьж оролцуулан Хэрэг бүртгэх албаны үүсэл хөгжил, түүхэн замнал, албаны онцлог, бахархах зүйлсийн талаар халуун дотно яриаг өрнүүлж цаашид алба хаагчид юуг анхаарч ажиллах талаар үнэтэй зөвөлгөө өгсөн.
“Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнд оролцсон алба хаагчдад шагнал гардуулах ажиллагааг албаны хурлын зааланд зохион байгуулж албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, ахмад ажилтан туслах комиссар Х.Сүхээ нар гардуулан алба хаагчдад цаашдын ажилд нь амжилт хүсч дурсгалын зураг авахууллаа.

Image may contain: one or more people, shoes, sky, child and outdoor

Image may contain: 7 people, people standing

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 3 people, people standing and suit

Image may contain: 29 people, people standing

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна