/ / Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалт боллоо

Мансууруулах эм, бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах мэдлэг олгох сургалт боллоо

  Дэлхий дахинд өнгөрсөн зуунаас эхлэн хүмүүс мансүүруулах эм, бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь эрс нэмэгдэж түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараат байдал, хүчирхийлэл улам ихээр гарах болсон.
Монгол улсад өсвөр үе, залуучуудын дунд мансууруулах ,сэтгэц идэвхтэй эм, бодисын хэрэглээ бий болж, зан төрх үйлийн эмгэгтэй хүүхэд нэмэгдэн улам бүр залуужиж байна.
  Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдаж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлэх шаардлагатай болжээ.
  Иймд Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс сургалтыг өнөөдөр /2019.10.02/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явууллаа.

Image may contain: 2 people, people sitting and textImage may contain: 7 people, including Pon Pon and Davaa Jargal, people sitting and indoorImage may contain: 6 people, people sitting, table and indoor

Image may contain: one or more people, people sitting and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна