/ / Дархан-Уул аймаг "Өсвөрийн сэргийлэгч-2019" тэмцээнд шагналт 4 дүгээр байранд шалгарлаа.

Дархан-Уул аймаг "Өсвөрийн сэргийлэгч-2019" тэмцээнд шагналт 4 дүгээр байранд шалгарлаа.

    Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2017 оны А/253, /А252 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, сурагчдыг сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмүүдэд харилцан туршлага солилцох боломж олгох, эцэг эх, багш, нийгмийн ажилтны хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн Өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдийн дунд “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн “Сүлд” өсвөрийн сэргийлэгч бүлгэм амжилттай оролцож, шагналт 4 дүгээр байранд шалгаран өргөмжлөл, 500.000 төгрөгөөр шагнагдлаа.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна