/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛГОДОГ ЯЛ ШИЙТГЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ӨӨС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ОЛГОДОГ ЯЛ ШИЙТГЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ӨӨС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийн системүүдийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбож, хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт”-ыг цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс болон төрийн “Үйлчилгээний нэгдсэн төв”-өөс олгож эхэллээ.

Ингэснээр өмнө нь иргэд ял шийтгэлийн лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авдаг байсан бол тус нэгжээс гадна төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн оператор, e-mongolia.mn сайтаар хандаж цахимаар өөрийн лавлагаагаа авах боломж бүрдээд байна.

Иргэн та Дархан сумын 7-р баг “Дарханы зах” худалдааны төв дотор байрлах “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-д өөрийн биеэр хандаж хурууны хээгээ уншуулан, үйлчилгээний хураамжид 500 төгрөг тушааж “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт” авах боломжтой болсныг мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна