/ / "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээ

"Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийт сургууль, цэцэрлэгийн сурагч, хүүхэд багачууд, сурган хүмүүжүүлэгч, багш нартаа баярын мэнд хүргэе.
Цагдаагийн газраас "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй зорчуулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн бүс орчимд авто замын хөдөлгөөн зохицуулах, эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагаанд дэмжин туслах, хяналт тавих арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд зөв тээвэрлэх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна