/ / 3 ДУГААР УЛИРЛЫН "САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

3 ДУГААР УЛИРЛЫН "САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Цагдаагийн газрын “Сахилга ёс зүйн зөвлөл”-өөс алба хаагчдаас гаргасан сахилга ёс зүйн зөрчил, дутагдал, ажлын хариуцлага алдсан байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, шалтгаан нөхцлийг тогтоох, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор 3 дугаар улирлын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2020.10.02-ны өдөр зохион явууллаа.
    Зөвлөгөөний үеэр алба хаагчдын санал шүүмжлэлийг сонсож, ЦБҮАЖ /код 137/ "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх" сэдвээр дэд бөгөөд ЭЦТ-ийн дарга цагдаагийн хошууч Ц.Отгондаваа сургалт мэдээлэл өгч, ахмад, дунд, залуу үеийн хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл сургагч ахлагч А.Энхбаатар алба хаагчдад өөрийн ажлын дадлага туршлагаасаа хуваалцлаа.
    Зөвлөгөөний төгсгөлд "Өнгө нэмье" аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Хариуцлагатай алба хаагч" арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдад дурсгалын зүйл гардуулж, цагдаагийн газрын удирдлагаас алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна