/ / Сургалт зохион байгуулагдлаа.

Сургалт зохион байгуулагдлаа.

    Хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн тусгай чиг үүрэг бүхий хамтарсан багуудыг чадавхжуулах сургалт эхний өдрөө амжилттай зохион байгуулагдлаа.
  Сургалтанд Дархан-Уул аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогч, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий 24 хамтарсан багийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.
     Хүүхэд хамгааллын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хамтарсан багийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, кэйс менежментийг сайжруулах, хамтарсан багийг чадавхжуулах зорилготой уг сургалтын үеэр, Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхтуяа "Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хүүхдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой зөрчлийн гаралт, шийдвэрлэлт" сэдвээр мэдээлэл хийж, "Үжин төв" ТББ-ын сургагч багш Д.Ундраа "Эрх зүйн орчны шинэчлэлт", "Хамтарсан багийн тухай ойлголт" зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулан, хамтарсан багууд бүлгээр өгөгдсөн кэйс дээр хариу арга хэмжээ авах чиглэлээр хамтран ажиллалаа.
Сургалт 2020 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд 2 өдөр үргэлжлэн зохион байгуулагдах юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна