/ / ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

    Галт зэвсгийн тухай хууль, журмын хэрэгжилтийг хангах, зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “Зэвсэг-2020” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион явагдаж байна.
   Иргэд хувийн болон байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт 2020 оны 11 дүгээр сарын 30-ны дотор Цагдаагийн газар болон өөрийн оршин сууж байгаа багийн хэсгийн байцаагч дээр ирж бүртгүүлнэ үү.
Галт зэвсгээ бүртгүүлэхдээ:
1. Галт зэвсгийн гэрчилгээ
2. Иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/
3. Галт зэвсгээ биет байдлаар авч ирэх
Жич:
Заагдсан хугацаанд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүйгээр ашиглаж байгаа галт зэвсгээ бүртгүүлж, гэрчилгээжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.
                                                        Мэдээлэл авах утас: 99034684, 88034684

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна