/ / “Өсвөрийн сэргийлэгч 2020” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

“Өсвөрийн сэргийлэгч 2020” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

    Аймгийн ГХУСАЗСЗ, БСУГ, ГБХЗХГ-тай хамтран өсвөр насны хүүхдүүдийг хорт зуршлаас сэргийлэх, сурагчдын дунд хууль тогтоомжийг сурталчлах, архи тамхины хор уршиг, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдыг чадавхжуулах зорилгоор “Өсвөрийн сэргийлэгч 2020” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
     Нийт ерөнхий боловсролын 9 сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн хүүхдүүд авъяас, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс Дархан сумын 4 дүгээр сургуулийн "Залуу шонхор" баг 1 дүгээр байр, 16 дугаар сургуулийн "Мөрдөстөн" баг 2 дугаар байр, 18 дугаар сургуулийн "Сүлд" баг 3 дугаар байр, тусгай байранд Од цогцолбор сургуулийн "Од" багууд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд идэвх зүтгэл гаргаж багаа амжилттай чиглүүлэн бэлтгэж оролцсон нийт багш, нийгмийн ажилтнууд болон өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн хүүхдүүддээ талархал илэрхийлье.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна