/ / АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА С.НАСАНБАТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА С.НАСАНБАТ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Насанбат /2021.01.08/ аймгийн Цагдаагийн газрын 2020 оны үйл ажиллагааны тайлан, аймгийн ГХУСАЗСЗ-өөс санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилттэй газар дээр танилцаж, мөн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2020 онд 6 удаа хуралдаж, хөрөнгө гаргах тухай 17 тогтоол гарган хэрэгжилтийн бүрэн хангаж ажиллалаа. Тухайлбал “2020 онд аймгийн ГХУСАЗСЗ-өөс Олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал”, “Сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны дэмжлэг”, “Аймгийн Цагдаагийн газарт тоног төхөөрөмж, засвар”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан тэмцээн”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, сургалт явуулах танхимын тоног төхөөрөмж, засвар”, “Цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих Иргэний зөвлөлийн сонгон шалгаруулалт”, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хяналт, шалгалтын ажил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон байгууллага, ажилтанг шагнах зэрэг нийт 11 төрлийн үйл ажиллагааг 143,6 сая төгрөгөөр санхүүжүүлсан юм.
Image may contain: 1 person, sitting, table and indoor
Image may contain: one or more people and indoor
Image may contain: 4 people, people sitting and indoor
Image may contain: 1 person, phone and indoor
Image may contain: office, screen, table and indoor
No photo description available.
Image may contain: 2 people
Image may contain: 2 people, people standing
Image may contain: 3 people
Image may contain: outdoor
Image may contain: tree, sky and outdoor
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна