/ / Сар шинийн баярын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээ.

Сар шинийн баярын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээ.

    Сар шинийн баяр амралтын өдрүүд буюу 2021 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаагийн газрын дуудлага мэдээлэл хүлээн авах утсанд нийт 112 дуудлага мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 5 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэлгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 зөрчлийг илрүүлэн ажилласан байна.
   Мөн эрүүлжүүлэх саатуулах байранд 23 хүн эрүүлжүүлэгдэж, биеэ авч явах чадваргүй ухаангүй согтуу 12 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
   Иймд иргэд жолооч та бүхэн бус тээврийн хэрэгслэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх, халтиргаа гулгаатай байгаа тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, бага насны, насанд хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна