/ / ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААРХ ЛАВЛАГАА ОЛГОЛТ

ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААРХ ЛАВЛАГАА ОЛГОЛТ

Цагдаагийн байгууллага нь “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт болон холбогдох журамд заасны дагуу хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтаны хүсэлтээр лавлагаа олгохоор заасан.

Үүний дагуу хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх мэдээллийг гурван чиглэлээр шалгаж лавлагааг олгож байна. Үүнд:

  1. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн хүн, хуулийн этгээдийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-ыг шалгах. /Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх гэх мэт/.

/Уг лавлагааг харьяа төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээр шалгуулна/

  1. Хүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг судлан үзэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн эрх зүйн үндэслэл бүхий албан хүсэлтийн дагуу албан бичгээр хариу өгөх.

/ХЗДХС-ын 2017 оны А/195-р тушаалын 1-р хавсралтаар эрх бүхий байгууллага, албан тушаалтныг баталсан ба уг лавлагааг харьяа төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж авна./

  1. Хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх тухай лавлагаа /Цагдаагийн тодорхойлолт/-г Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгж /Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Цагдаа хотхон” Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хажууд цагдаагийн төв архивийн байр/ болон Дархан-Уул аймаг Дархан сумын 7-р баг “Дарханы зах” худалдааны төв дотор байрлах “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Төрийн үйлчилгээний оператор ажилтнаас, мөн http://e-mongolia.mn вэб портал, гар утасны апп-аар хандан “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт”-аар авах боломжтой.

 

Иргэн нь“Тодорхойлолт”- авахдаа:

Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авах бол Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрахаас гадна архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний хураамж болох 500 төгрөгийг төрийн сан дахь 100900012027 тоот дансанд тушаасан баримт буюу эсхүл банкны цахим картаа авчирч үйлчлүүлнэ.

Харин “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн оператор ажилтнаас авах тохиолдолд хурууныхаа хээг уншуулж авна.

Хэрэв тодорхойлолт авах тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд http://e-mongolia.mn/ вэб портал, e-mongolia.mn гар утасны аппликейшн, мөн  бусдад олгосон итгэмжлэлээр авч болно.  

 

ХҮН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГАХҮЛЭЭЖ БАЙСАН ЭСЭХ ТАЛААР ЛАВЛАГАААВАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

 

1. Шүүхийн байгууллага

2. Прокурорын байгууллага

3. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 5.1.2, 5.1.3 дахь хэсэг, 7.8 дугаар зүйлд заасан албан тушаалд томилох төрийн байгууллагууд

4. Монгол банк

5. Авлигатай тэмцэх газар

6. Санхүүгийн зохицуулах хороо

7. Бүх шатны засаг дарга нар

8. Улсын бүртгэлийн байгууллага

9. Цагдаагийн байгууллага

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

11. Шүүхийн шинжилгээний байгууллага

12. Монгол  Улсад  суугаа  гадаад  улсын  Элчин  сайдын  яам,  Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар

13. Олон Улсын зэрэглэлтэй нисэх буудал

14. Монголын хуульчдын холбоо

15. Хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага

16. Сонгуулийн ерөнхий хороо

 

Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь албан бичгээр лавлагаа авахдаа:

- Хүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах эрх зүйн үндэслэл, шалгуулж буй хүний ургийн овог, эцэг /эх/-ийн болон түүний нэр, хүйс, регистрийн дугаарыг бүрэн гүйцэд, гаргацтай бичсэн байх.

- Хуулийн этгээдэд лавлагаа авч байгаа бол тухайн байгууллагын оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, байгуулагдсан огноо, лавлагаа авах болсон шалтгааныг дурдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээний хувийг хавсаргаж ирүүлнэ.

Жич: Хуулийн этгээд нь тоон гарын үсэг ашиглан “Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Төрийн үйлчилгээний оператор ажилтнаас болон http://e-mongolia.mn вэб портал, гар утасны апп-аар хандан “Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт”-аар авах боломжтой.

 

 

 

 

 

---оОо---

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна