Дархан-уул аймагт вакцинжуулалт хийгдэж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдөр буюу 2021.04.06-ны өдрийн байдлаар Дархан суманд 5, Орхон, Хонгор, Шарын гол сумдад тус бүр 1, нийт 8 цэгт вакцинжуулалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Дээрх цэгүүдэд тус Цагдаагийн газраас 8, Онцгой байдлын газраас 5 алба хаагч халдвар хамгааллын дэглэм сахиулах, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.