/ / Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэх 2 хоногийн сургалтыг зохион байгуулагдлаа

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэх 2 хоногийн сургалтыг зохион байгуулагдлаа

Тус Цагдаагийн газраас "Өсвөр насны хүүхэд залуучуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлье-2" аяны хүрээнд аймгийн ГБХЗХГ, БСУГ, Дэлхийн зөн ХТОН төсөлтэй хамтран өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдэнд мэдлэг, мэдээлэл олгох, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах чадвар олгох зорилгоор "Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэх" 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтанд тус Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтнүүд, мөрдөгч нар, ГБХЗХГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ЕБС-ийн болон МСҮТ, коллежийн нийгмийн ажилтнууд зэрэг 40 алба хаагч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалтанд хамрагдсан алба хаагчид хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургагч багш болон бэлтгэгдсэнээр цаашид өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах юм.
May be an image of 3 people, screen and text
May be an image of 3 people and text
May be an image of 2 people and text
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна