/ / Гудамж талбайд эргүүл хяналтаар ажиллаж байна.

Гудамж талбайд эргүүл хяналтаар ажиллаж байна.

Гудамж талбайд эргүүл хяналт шалгалт хийн ажиллаж байна.
Цагдаагийн газрын даргын баталсан “Эргүүлийн томилгоо, маршрут”-ын дагуу гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг үйлдэл дээр нь илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр тус Цагдаагийн газрын алба хаагчид Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, Онцгой байдлын газрын алба хаагч нартай хамтран аймгийн нутаг дэвсгэрт өдөр болон шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Томилгооны дагуу өдөр бүр 20-23 чиглэлд тус Цагдаагийн газрын 40-45 алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 22 сонсогч, Онцгой байдлын газрын 10 алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Иргэд та бүхнийг хорио цээр халдвар хамгааллын дэглэмээ сахин, Улсын онцгой комисс болон Аймгийн онцгой комиссоос гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг Цагдаагийн газраас уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна