/ / Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдаж авах

Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдаж авах

    Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно." гэж заасны дагуу шаардлага хангасан Монгол Улсын иргэнд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авах зөвшөөрлийг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс олгоно.

 Бүрдүүлэх материал

  1. Худалдан борлуулах дэлгүүрээс галт зэвсэг худалдан авах өргөдөл
  2. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагаа
  3. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт
  4. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээний хуулбар
  5. Эрүүл мэндийн бичиг /Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/33 дугаар тушаалаар баталсан маягт/
  6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 500 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 100900012027 тоот данс, Цагдаагийн ерөнхий газар/

Жич: Галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авах иргэн нь Галт зэвсгийн тухай хууль, Амьтаны тухай хуулийг уншиж судалсан байх шаардлагатай. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна