/ / “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” АЯН ӨРНӨЖ БАЙНА

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” АЯН ӨРНӨЖ БАЙНА

“Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аяны хүрээнд Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Дархан хэсгийн  алба хаагчид Төмөр замын бүсэд байрлах Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургуулийг сонгон Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн нэрэмжит анги болох 10б,11а,12а бүлгийн 92 сурагчдад Зөрчлийн тухай хууль, төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, Төмөр зам дахь цагдаагийн газрын үүсэл, хөгжил, түүхэн замнал, үйл ажиллагааны онцлог, алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөлийн талаар, Төмөр замын өртөө, зөрлөг тэдгээрийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдон шалгагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус  сургалт, яриа танилцуулга хийж гэмт хэрэг зөрчилгүй сургуулийн орчин бий болгох уриалга гаргаж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна