/ / ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ СПОРТЫН НААДМЫН "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ЫН ЭЗНЭЭР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ТОДОРЛОО

ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНДАХ СПОРТЫН НААДМЫН "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ЫН ЭЗНЭЭР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ТОДОРЛОО

Дархан-Уул аймгийн төрийн цэргийн байгууллагуудын дунд  “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан "Дархан-2022" спортын 6 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж аймгийн төрийн цэргийн 8 байгууллагын 150 гаруй алба хаагчид хурд, хүчээ сорин өрсөлдлөө.  Тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид спортын 6 төрлөөр оролцож  сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд алтан медаль, гар барилдаанаар аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч  Б.Анхболд алтан медаль, дартсын төрөлд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч   Б.Мягмарсайхан алтан медаль, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахмад  Б.Энххүслэн мөнгөн медаль, ширээний теннисний төрөлд эрүүлжүүлэх сааатуулах байрны дарга, цагдаагийн хошууч Д.Цэрэндулам хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр 1 дүгээр байр эзэлж, “Шилдгийн шилдэг”  багаар шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэн, амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна