/ Мэдээ мэдээлэл / ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалаврын зэргийн сургалтад алба хаагч, иргэдийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд тавигдах шаардлага

Орос хэлний мэдлэгтэй байх;

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;

Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй суралцаж төгссөн, төгсч байгаа иргэн;

Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;

Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;

Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;

Ял шийтгэгдэж байгаагүй;

Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;

18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах шаардлага

Орос хэлний мэдлэгтэй байх;

Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй байх;

Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;

Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил “А”, “В” буюу түүнтэй тэнцэх үнэлгээтэй ажилласан байх;

Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;

Одоо суралцаж буй иргэн, оюутан бол сургуулийн тодорхойлолт, сургалтын голч дүнгийн хуулбар;

Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;

Төрийн албан хаагчийн анкет;

4x6 хэмжээтэй цээж зураг 4 хувь;

Бүртгэл

 

Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.

Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;

Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх алба хаагч, иргэд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харъяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 99375006,70194283/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна