/ / "Аажуу бол аяндаа хүрнэ дээ"

"Аажуу бол аяндаа хүрнэ дээ"

Тус цагдаагийн газраас "Аажуу бол аяндаа хүрнэ дээ" Нэгдсэн арга хэмжээний хүрээнд, Дархан уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын байгууллагуудтай хамтран Орон нутгийн авто замд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан тогтоосон хурдыг зөв сонгож яваа, хүүхдийг зориулалтын суудал тээвэрлэж байгаа, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваа 50 гаруй "Сайн жолооч" нарыг урамшуулан сайшааж болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэн ажиллалаа. Энэ удаад Орон нутгийн авто замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хурдыг хурд хэмжигч багажаар шалган, лед дэлгэцээр дүрсийг шууд дамжуулан харуулж, хөдөлгөөнд оролцогчдыг сэрэмжлүүлснээр шинэлэг ажил арга хэмжээ боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна