/ / УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас санаачлан Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч нартай хамтран хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах чиглэлээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан, захирал, алт, мөнгөний дархан, гар утас, үнэт эдлэл худалдан борлуулдаг иргэдтэй 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зөвлөгөөн зохион байгуулан ажилласан. Уулзалт, зөвлөгөөнөөр иргэдэд Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар болон Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл үүнээс хулгайлах төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээлэл өгч санал хүсэлтийг сонсож ажилласан. Мөн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гаргаж буй зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар зөвлөгөө өгч албан мэдэгдэл өгсөн. Уулзалт, зөвлөгөөнд нийт 34 аж ахуй нэгж байгууллагын ажилтан, захирал, иргэд хамрагдсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна