/ Мэдээ мэдээлэл / АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей 1962 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан билээ. Өдгөө Монгол улс Ахмадын баярыг 30 дах удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тус өдрийг угтаж Дархан-Уул аймаг дахь “Цагдаагийн ахмад ажилтнуудын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран, ахмад ажилчдын дунд шатар, даамны тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний шатрын төрөлд
1 дүргээр байрт М.Тэгшжаргал
2 дугаар байрт Д.Баясгалан
3 дугаар байрт Б.Батсайхан
Тэмцээний даамны төрөлд:
1 дүгээр байрт Д.Баясгалан
2 дугаар байрт С.Сарантуяа
3 дугаар байрт А.Энхболд
Уг арга хэмжээнд оролцсон ахмадууд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар хэмээх их айл хэрхэн бүрэлдэн бий болсон тухай түүхэн замналаа дурсан ярилцаж өнгөрүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна