/ / Цагдаагийн газрын спорт заалны нээлтэнд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

Цагдаагийн газрын спорт заалны нээлтэнд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

      Тус Цагдаагийн газрын бүтээлч ажлын хүрээнд НХЖХТ-ийн алба хаагчдын засаж тохижуулсан спорт  заалны нээлтийн үйл ажиллагаанд зориулан Төвийн бүсийн цагдаагийн хүрээний сагсан бөмбөгийн баг тамичрдын нөхөрсөг тэмцээн, тус Цагдаагийн газрын алба хаагчдын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг 2014.11.07-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хууль хяналтын байгууллагын дарга нар, Сэлэнгэ, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга нар, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тусгай бүлгийн алба хаагчид бие хамгаалах урлагын үзүүлэх тоглолт болон Дархан-Уул аймгийн Залуучууд театрын дуучид урлагын номер үзүүлсэн мөн Спорт заалыг засаж янзлах ажилд идэвхи санаачлагатай оролцсон алба хаагчдад шагнал гардуулах ёслол болсон юм.
Төвийн бүсийн Цагдаагийн хүрээний баг тамирчдын нөхөрсөг тэмцээнд Төв аймгийн эрэгтэй, Сэлэнгэ аймгийн эрэгтэй, эмэгтэй, Дархан-Уул аймгийн эрэгтэй эмэгтэй багуудын нийт 35 тамирчин оролцож Дархан-Уул аймгийн эрэгтэй эмэгтэй багууд багийн дүнгээр 1 дүгээр байр, Сэлэнгэ аймгийн багууд 2 дугаар байранд тус тус шалгарсан байна.
Тус Цагдаагийн газрын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Дэмжлэг үзүүлэх тасаг, Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 2 баг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2 баг, Шарын гол сум дахь Цагдаагийн хэсгийн, Олон нийтийн аюулгүй байдлын хангах тасгийн, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Олон нийтийн цагдаагийн баг гэсэн нийт 9 баг тэмцээнд оролцож 1,2,3 дугаар байруудын төлөө өрсөлдлөө.
Тэмцээний эцсийн дүнгээр 3 дугаар байрыг Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Хэрэг бүртгэх мөрдөн байцаах албаны баг, 2 дугаар байрыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2 дугаар баг, 1 дүгээр байрыг Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн Эрүүгийн цагдаагийн баг тус тус эзэлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна