/ / Түүхэн замнал

Түүхэн замнал

    БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн 1962 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар тогтоолыг vндэслэн НАХЯ-нысайдын 1962 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 297 тоот тушаалаар Дархан хотод Цагдан сэргийлэх ангийг 9 хvний орон тоотойгоор байгуулжээ.
.....МАХН-ын Төв хороо, СНЗ-ийн 1962 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг vндэслэн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын 1963 оны 01 дvгээр сарын 23 тоот тушаалаар цагдан сэргийлэх анги нь цагдан сэргийлэх хэлтэс болон өргөжиж нийт 22 алба хаагчийн орон тоотой ажиллаж эхэлсэн.
 
.....Сайд Нарын Зөвлөлийн 1990 оны 04 дvгээр сарын 19-ний өдрийн 26 тоот тогтоолоор Дархан хот дахь НАХГ-ыг татан буулгаснаар Цагдан сэргийлэх хэлтэс нь НАХГ-ынхаа харъяанаас гарч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах v ндсэн vv рэгтэйгээр ЦЕГ-ын харьяа Дархан хотын АДХГЗ-ны Цагдан сэргийлэх хэлтэс болсон.

.....Цагдан сэргийлэх хэлтсийн харъяа Хөтөл дэх Цагдан сэргийлэх групп нь 1990 онд, хэв журам, мөрдөн байцаах, эрvvгийн албад нь 1991 онд, замын цагдаагийн алба, Шарын гол сумын Цагдан сэргийлэх анги нь 1992 онд тус тус тасгийн зохион байгуулалтанд шилжсэн бөгөөд 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын 90 дvгээр тогтоол гарч, vv нтэй холбогдуулан орон нутгийн гал тvймэртэй тэмцэх албыг тус тусын Ардын Депутатуудын Хурлын Гvйцэтгэх Захиргаанд харъяалуулснаар гал тvймэртэй тэмцэх алба нь бие даан vйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

.....Хотын эрvvгийн болон хэв журмын нөхцөл байдал, Цагдан сэргийлэх хэлтсийн харъяа албад өргөжиж тасгийн зохион байгуулалтанд шилжсэнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 1992 оны 09 дvгээр сарын 17-ны өдрийн 282 дугаар тушаалаар Дархан хотын Цагдан сэргийлэх хэлтсийг Цагдаагийн газар болгон өргөжvvлсэн.

 
.....Монгол Улсын Их Хурлаас Vндсэн хуулийн холбогдох заалттай уялдуулан 1994 онд 32 дугаар тогтоол гарган Дархан хотын статусыг өөрчлөн аймаг болгосныг vндэслэн ЦЕГ-ын даргын 1994 оны 09 дvгээр сарын 06-ны өдрийн 220 дугаар тушаал гарч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болжээ.

.....Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс, газрын даргаар 1965 он хvртэл дэд хурандаа Цэдэндорж, 1965-1967 онд хошууч П.Доржпалам, 1967-1982 онд хурандаа Ш.Дашдорж, 1983-1985 онд хурандаа Л.Санжаасvрэн, 1985-1990 он хvртэл хурандаа С.Довчин нар ажиллаж байжээ.

.....Цагдан сэргийлэх анги, хэлтэс, газрын даргаар 1962-1964 онд дэд хурандаа А.Азар, 1964-1965 онд дэд хурандаа Б.Шагдархорлоо, 1965-1968 онд хошууч П.Ламжав, 1968-1975 онд дэд хурандаа Д.Мөнхөө , 1975-1979 онд хошууч Р.Бямбажав, 1979-1981 онд дэд хурандаа Д.Могдоон, 1981-1983 онд дэд хурандаа Д.Батжаргал, 1983-1986 онд хошууч Х.Доржпалам, 1986-1990 онд хошууч М.Батаев, 1990-1993 онд дэд хурандаа Л.Даваасамбуу, 1993-2004 онд хурандаа Ц.Даваадорж 2004-2008 дэд хурандаа С.Баатаржав, 2008-2012 онд хурандаа Д.Батжаргал нар ажиллаж байсан ба 2012-2014 онд цагдаагийн хурандаа Ц.Намсрайжав, 2014-2015 оны 05 сар хүртэл  цагдаагийн хурандаа Б.Даваажав, 2015 оны 05 сараас  2016 оны 05 сар хүртэл цагдаагийн хурандаа Ц.Намсрайжав, 2016 оны 05 сараас 2017 оны 12 сар хүртэл цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, 2017 оны 12 сараас 2021 оны 04 сар хүртэл цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг, 2021 оны 04 дүгээр сараас цагдаагийн хурандаа Д.Ганзориг ажиллаж байна.

.....Vvсэн байгуулагдсан цагаасаа хойш тус Цагдаагийн газар, тvvний бие бvрэлдэхvvн болсон vе vеийн ажилтан, алба хаагчид их хотынхоо ард иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангахын төлөө өргөсөн тангарагтаа vнэнчээр зv тгэж, тухай тухайн vеийнхээ төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжvvлэн, өөрт оногдсон vvргээ нэр төртэй биелvvлсээр ирлээ.

.....Өнөөдөр тэртээ 50-иад жилийн өмнө байгуулагдаж байсан Цагдан сэргийлэх анги маань Дархан–Уул аймгийн Цагдаагийн газар болтлоо өргөжин тэлж, бие бvрэлдэхvvн, техник хэрэгсэл, ажиллах орчин нөхцөлийн хувьд бvрэн бэхжин, тохижсон цагдаагийн байгууллагын хэмжээнд тэргvvний хамт олон байгууллага боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна