/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР


        Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2015 оны 10 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.
Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хэв журмын цагдаа, харуулын цагдаа, цагдаа жолооч, цагдаа зохицуулагч зэрэг нийт 7 ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхнө.
Зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн газрын цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн  www.darkhan.police.gov.mn гэсэн хаягаар орж танилцана уу.

             Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат:
Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Нийслэл хотын иргэд Улаанбаатар хотын цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 14-нийг  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.
    
    Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр /Даваа гараг/-ийн 10.00 цагаас Хамгаалалтын нэгдүгээр газар /хуучнаар Нийгмийн хэв журам хамгаалах газар/-т зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
•      Өргөдөл
•    Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
•    Дээд боловсролын диплом;/нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
•    Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ;/нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
•    Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
•    Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
•     3 үеийн түүх;
•    Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
•    Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
•    Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
•    Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
•    3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

         Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын www.police.gov.mn  цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 70373102 утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.
 ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ



                                                    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР


СЭТГЭГДЭЛҮҮД :

Robby:
45.61.139.117
Looking to enhance your cooking skills https://telegra.ph/chebureki-s-kartoshkoj-02-28 Discover the joy of cooking for yourself with our helpful guide
2024-03-05 12:37:32
Alana:
185.220.100.252
http://howtocooking.free.nf I used to be suggested this blog by my cousin. I am no longer certain whether or not this submit is written via him as nobody else realize such designated about my problem. You are wonderful! Thank you!
2024-03-09 17:17:34
Jonnie:
23.154.177.24
Meal Plans on food Do you mind if I quote a few of your articles as long as I provide credit and sources back to your website? My blog is in the exact same area of interest as yours and my visitors would really benefit from a lot of the information you provide here. Please let me know if this ok with you. Cheers!
2024-03-25 12:10:29
Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна