/ / 2015 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БҮРТГЭГДСЭН ЗАХИРГААНЫ ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТ

2015 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БҮРТГЭГДСЭН ЗАХИРГААНЫ ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТ

    Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015 онд 21959захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 4,2 хувиар өссөн нийт зөрчлийн 18781 буюу 176272,800 төгрөгөөр торгуулийн хуудсаар торгох, 1028 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 395 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулж шийдвэрлэсэн.

 

Нийт зөрчлийн 18781 буюу  85,5 хувийг торгуулийн хуудсаар 176272,800 төгрөгөөр, 1754 буюу 9,9 хувийг шийтгэврээр үүний дотор 1726 иргэн, 28 байгууллага аж ахуй нэгжийг 68921,600 төгрөгөөр торгож, 1028 буюу 4,7 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 396 буюу 1,8 хувийг  баривчлах шийтгэл тус тус  ногдуулсан байна.
Шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтанаар нь авч үзвэл 2780 буюу 87,0 хувийг цагдаагийн эрх бүхий алба хаагч, 398 буюу 13,6 хувийг сум дундын шүүхээр шийдвэрлэсэний 395  хүнийг баривчлах, 3 хүнийг 35,000 төгрөгөөр торгож  шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ. Шийтгэврээр торгосон, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан, баривчлах шийтгэл ногдуулсан 3178 зөрчлийг хянаж шийдвэрлэсэн хууль тогтоомжоор нь авч үзвэл:
•    “Захиргааны хариуцлагын тухай хууль”-иар 2353  буюу 74,0  хувийг  
•    “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ТХ”-иар 701 буюу 22,1 хувийг
•    “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-иар 62 буюу 1,9  хувийг
•    "Тамхины хяналтын тухай хууль”-иар 26 буюу 0,8 хувийг
•     “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль”-иар 6 буюу 0,2 хувийг
•    “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль”-иар 17 буюу 0,5 хувь
•    Бусад хууль тогтоомжоор 6 буюу 0,2 хувийг
•    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар 7 буюу 0,2 хувийг
 
Эдгээр шийтгэл ногдуулсан 3178 зөрчлийн 391 буюу 12,3 хувь нь гэр орон сууцанд, 159 буюу 5,0 хувь нь гудамж талбайд, 2387 буюу 75,1 хувь нь зам дээр, 162 буюу 5,1 хувь нь олон нийтийн газар, 13 буюу 0,4 хувь нь төрийн байгуулага, 3 буюу 0,1 хувь нь төрийн бус байгуулга, 37 буюу 1,2 хувь нь аж ахуйн нэгжид, 31 буюу 0,9 хувь нь бусад газар  үйлдэгдсэн ба зөрчил гаргасан 392 хүнийг ЭББ-нд хүргэн эрүүлжүүлсэн байна.

 Дээрх зөрчлийг гарсан өдрөөр нь авч үзвэл:
•    Даваа гаригт 504  буюу 15,8 хувь
•    Мягмар гаригт 442 буюу 14,0 хувь
•    Лхагва гаригт 500 буюу 15,7 хувь
•    Пүрэв гаригт 473 буюу 14,8 хувь
•     Баасан гаригт 446  буюу 14,0 хувь
•     Бямба гаригт 400 буюу 12,6  хувь
•     Ням гаригт 413 буюу 13,0 хувь нь тус тус үйлдэгдсэн.
 
Цаг хугацаагаар нь авч үзвэл:
•     06-12 цагт 371 буюу 11,7 хувь
•     13-18 цагт 564 буюу 17,7 хувь
•     19-24 цагт 1812 буюу 57,0 хувь
•     01-05 цагт 431 буюу 13,5  хувь нь үйлдэгдсэн байна.
 
Шийтгэврээр торгосон, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан, баривчлах шийтгэл ногдуулсан 3150  зөрчил гаргасан  иргэнийг насны байдлаар нь авч үзвэл 21 буюу 0,6 хувь нь 16-17 насны, 550 буюу 17,5 хувь нь 18-24 насны, 654 буюу 20,7 хувь нь 25-29 насны, 560 буюу 17,7 хувь нь 30-34 насны, 514 буюу 16,3 хувь нь   35-39 насны, 342 буюу 10,8 хувь нь 40-44 насны, 261 буюу 8,3 хувь нь 45-49 насны, 140 буюу 4,4 хувь нь 50-54 насны, 71 буюу 2,2 хувь нь 55-59 насны, 27 буюу 0,8 хувь нь 60-64 насны, 4 буюу 0,1 хувь нь 65-69 насны, 4 буюу 0,1 хувь нь 70 ба түүнээс  дээш насны хүн захиргааны зөрчил үйлдсэн ба зөрчил гаргасан 309  буюу 9,8 хувь нь эмэгтэй хүн байна.    
 
Зөрчлийн 1476 буюу 46,4  хувь нь согтуугаар, 6 буюу 0,2 хувь нь бүлэглэн, 118 буюу 3,7 хувь нь эмэгтэй хүн оролцсон, 16 буюу 0,5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн захиргааны арга хэмжээ авагдсан  хүмүүс байна.
Нийгмийн байдлаар нь авч үзвэл 109 буюу 3,4 хувь нь төрийн албан хаагч, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч 221 буюу 6,9 хувь нь , төрийн бус байгууллагын ажилтан 88 буюу 2,7 хувь нь, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1009 буюу 31,7 хувь нь, 63 буюу 2,0 хувь нь малчин, 65 буюу 2,0 хувь нь оюутан, 6 буюу 0,2 хувь нь сурагч, 258 буюу 8,1 хувь нь бусад,  1330 буюу 41,8 хувь нь, ажилгүй байна.
 
Боловсролын байдлаар нь авч үзвэл 62 буюу 1,9 хувь нь бага , 585 буюу 18,4 хувь нь суурь боловсролтой  , 1757 буюу 55,3 хувь нь бүрэн дунд , 106 буюу 3,3 хувь нь тусгай мэргэжлийн, 623 буюу 19,6 хувь нь дээд боловсролтой  иргэн зөрчил үйлдэн бүртгэгджээ.
 
Зөрчил гаргасан 28 аж ахуйн нэгж байгууллагыг төрөл өмчийн хэлбэрээр нь авч үзвэл 100 хувь хувийн өмчийн байгууллага байна.

                                                       СААТУУЛАГДСАН ХҮН
    Тус хугацаанд  5869 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулбал 4,2 хувиар өссөн ба 24046,600 төгрөгийг үйлчилгээний төлбөрт төлүүлсэн. Эдгээр эрүүлжүүлэгдсэн  хүмүүсийн 449 буюу 7,6 хувь нь эмэгтэй, 45 буюу 0,7 хувь нь 18 хүртэлх насны хүн байна.
Тэдгээрийн 4974 буюу 84,7 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, 9 буюу 0,1 хувь нь гудамж талбай олон нийтийн газар ухаанүй унасан, 4 буюу 0,1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа очих газараа мэдэхгүй болсон, 456 буюу 7,7 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 165 буюу 2,8  хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон, 261 буюу 4,4 хувь нь гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй шалтгаанаар эрүүлжүүлэгдсэн байна.

    Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 2369 буюу 40,4 хувь нь гудамж талбайгаас, 2949 буюу 50,2 хувь нь гэр орон сууцнаас, 139 буюу 2,4 хувь нь байгууллага аж ахуйн нэгжээс, 113 буюу 1,9 хувь нь үзвэр үйлчилгээний газраас, 145 буюу 2,5 хувь нь баар цэнгээний газраас, 139 буюу 2,4 хувь нь зочид буудлаас эрүүлжүүлэгдсэн.  
    Согтолтын зэргээр нь авч үзвэл  5841 буюу 99,5 хувь нь дунд, 21 буюу 0,3 хувь нь хөнгөн зэргийн согтолттой, 7 буюу 0,1 хувь нь хүнд, 62 буюу 1,1 хувь нь сайн дурын эмчилгээнд хамрагдсан хүмүүс байна.                               
Нийгмийн байдлаар нь авч үзвэл:
      Эдгээр хүмүүсийг нийгмийн байдлаар нь авч үзвэл төрийн албан хаагч 18 буюу 0,5 хувь, хувийн хэвшлийн байгуулагад ажиллагч 26 буюу 0,8 хувь, 6 буюу 0,2 хувь нь оюутан, 37 буюу 1,2 хувь нь бусад, 3 буюу 0,1 хувь нь төрийн бус байгууллагын ажилтан, 2 буюу 0,06 хувь нь тэнэмэл, 5774 буюу 98,4 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс эрүүлжүүлэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна