/ / 2015 ОНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

2015 ОНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

      Гомдол, мэдээлэл түүний шийдвэрлэлт:  
Цагдаагийн газар 2015 онд     иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн   талаархи  12212  гомдол, мэдээлэл, дуудлага  хүлээн авч шалгасан нь  өмнөх оноос 1691  гомдол, мэдээллээр буюу  16,0 хувиар   өсөв. Нийт гомдол, мэдээллийн  2631   буюу 21,5 хувийг  гэмт хэргийн шинжтэй, 1373 буюу 11,2 хувийг  захиргааны зөрчлийн шинжтэй  гомдол, 8208 буюу 67,2 хувийг   дуудлага, мэдээлэл эзэлж байна.  
Гэмт хэргийн шинжтэй  2631 гомдлын:
•    872 буюу 32,8 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн,
•    1709 буюу 64,9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай шилжүүлэн үлдэгдэл 50 гомдол байгаа нь гомдлын шийдвэрлэлт 98,1 хувьтай байна.
 Зөрчлийн шинжтэй 1373 гомдлын:
•    180 буюу 13,1 хувийг торгууль, шийтгэвэрийн хуудсаар торгох,
•    174 буюу 12,6 хувийг захиргааны журмаар баривчлах,
•    918 буюу 66,8 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах,
•    10 буюу 0,7 хувийг нэгтгэж шийдвэрлэн,
•    66 буюу 4,8 хувьд  нь зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон байна.
 Дуудлага, мэдээлэл 8208 бүртгэгдсэнээс:
•    1338 буюу 16,3 хувийг газар дээр нь зохицуулж,
•    2298 буюу 27,9 хувьд зөвлөлгөө өгч,
•    3138 буюу 38,2 хувийг саатуулж,
•    31 буюу 0,3 хувийг харьяаллаар шилжүүлэх байдлаар шийдвэрлэж
•    1382 буюу 16,8 хувь нь худал дуудлага байсан байна.
   Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдлын 1202 буюу 45,6 хувийг,  захиргааны зөрчлийн шинжтэй  гомдлын 1324  буюу 96,4 хувийг хуулийн анхны хугацаанд шалгаж шийдвэрлэв.
Бүртгэгдсэн гэмт хэрэг:
Аймгийн хэмжээнд 2015 онд 792  гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 102 хэргээр буюу  11.4хувиар буурлаа.
Бүх гэмт хэргийн  672  буюу 84,8 хувь нь аймгийн төвд үйлдэгдэн хоногт дунджаар  2-3  гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн гаралт  Дархан сумын 5, 6, 14, Малчин  багууд болон  Орхон суманд  8,7 - 25,0 хувь   хүртэл өсч бусад бүх сум, багуудад 2,1-51,7 хувиар  буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн илрүүлэлт:
Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 316 гэмт хэргээс 199  хэргийг буюу 63,0 хувийг илрүүлсэн нь  өмнөх оноос гэмт хэргийн илрүүлэлт  0,5  хувиар өссөн  үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн илрүүлэлтийг ангиллаар нь тооцож үзвэл:  Хөнгөнгэмт хэргийн илрүүлэлт 62,4 хувь,хүндэвтэр гэмт хэргийн илрүүлэлт 59,1 хувь, хүндгэмт хэргийн илрүүлэлт 83,9 хувь, онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт 100,0 хувь байна.  
Аймгийн хэмжээнд 117  гэмт хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй байгаагийн дотор хүүхэд гэр бүл ёс суртахууны эсрэг гэмт хэрэг, ХАБАЖЭ,  гээгдэл эд зүйл ашиглах, бусдын эд зүйлийг санаатай гэмтээх   төрлийн  гэмт хэргүүд тус бүр 1 буюу 0,8  хувийг,  байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг   2 буюу  1,7  хувийг,  танхайрах,    залилан мэхлэх гэмт хэргүүд тус бүр 3 буюу 2,5 хувийг, булаах  гэмт хэрэг  4  буюу 3,4 хувийг,  дээрэмдэх гэмт хэрэг 8 буюу 6,8 хувийг, хулгайлах гэмт хэрэг  93  буюу 79,4  хувийг  тус тус эзэлж  байна.

Илрээгүй гэмт хэрэг Дархан сумын 10-р багт  хоёр,  1, 2, 8, 9, 11, малчин багууд болон Шарын гол суманд тус бүр гурав,  12, Өргөө багууд болон Орхон суманд тус бүр дөрөв, 15, 16-р багуудад тус бүр тав,  3, 14-р багуудад тус бүр зургаа,  Хонгор суманд найм,  4-р багт  ес, 13-р багт  арав, 7-р  багт арван гурав,   5-р багт 18 байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:
    Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 2 тэр бум 214  сая төгрөгний хохирол учирсан нь өнгөрсөн оноос 17,4  хувиар өсч  учирсан хохирлын 1 тэр бум 368 сая төгрөг буюу  61,8   хувийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад нөхөн төлүүлж ажиллав.  Гэмтхэргийн улмаас 369 иргэн хүнд,хөнгөнхэлбэрээргэмтэж, 33 хүн нас барсан нь, гэмтсэн хүн 22,8 хувиар, нас барсан хүн 15,3 хувиар  тус  тус буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг :
        Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн 792 гэмт хэргийн 249 буюу 31,4 хувь нь гэр орон сууцанд, 194 буюу 24,4 хувь нь гудамж талбайд, 105 буюу 13,2 хувь нь олон нийтийн газарт  тус тус үйлдэгдсэн байна.
Бүртгэгдсэн  гэмт хэргүүдээс  зонхилон үйлдэгдсэн гэмт хэргүүдийн хар цэгийг тодорхойлох зорилгоор   бүтэц, байршлаар нь,  харуулбал:
•    ББМГУ гэмт хэрэг:
-Шарын гол сумын хайрхан багийн нутаг дэвсгэрт,
-Дархан сумын 5-р багийн Өөвшин баар, 2-р 60 айл, ахмадын хорооны байр, МСҮТ орчимд,
-Дархан сумын 8-р багийн 17-р хороолол, ихэр могой орчимд,
-дархан сумын 16-р багийн Дархан номин худалдааны төв-үйлчилгээний төв хүртэл, Манхан дэлгүүр, Куен баар орчимд
•    Хулгайн гэмт хэрэг:
-Дархан сумын 5-р багийн орон байруудад,
-Дархан сумын 7-р багийн нийтийн зах, сэргэлэнгийн гудамж,
-Дархан сумын 13-р багийн оюутны дотуур байр, төмөрлөгийн үйлдвэр, ДД баар, их сургуулийн гудамжинд,
•    Дээрмийн гэмт хэрэг:
-Дархан сумын 5-р багийн 15-р сургууль, Сутай баар орчимд,
•    Танхайрах гэмт хэрэг:
-Дархан сумын 5-р багийн Өөвшин баар орчимд
•    ХАБАЖЭ гэмт хэрэг:
-Хонгор сумын Цайдмын замд,
-Малчин баг хөтөл хорооллын замд зонхилон  гарсан байна.

     Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн  138 буюу 17,4 хувь нь 06-14 цагт,  213  буюу 26,8 хувь нь 14-19 цагт,  124  буюу 15,6 хувь нь 19-22 цагт,  317   буюу 40,0  хувь нь 22-06 цагт тус тус үйлдэгдсэн байна.    
-Согтуугаар  үйлдэгдсэнгэмтхэрэг:
Согтуугаар үйлдэгдсэн 275 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оноос 6 хэргээр буюу 2,1   хувиар  буурч аймгийн хэмжээнд гарсан 792 гэмт хэргийн 34,7 хувийг эзэлж, 2-3 гэмт хэрэгтутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн, гэмт хэрэгт холбогдогсдын  2-3  хүн тутмын 1  нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үзүүлэлт гарч байна.
    Гэмт хэргийн бүтцийн хувьд бусдын амь насыг хохироох гэмт хэргийн 6 буюу  85,7,  бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн 175 буюу 67,0 хувь, хүүхэд гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэргийн 8 буюу 57,1хувь, хулгайлах гэмт хэргийн 15 буюу 6,9хувь, дээрэмдэх гэмт хэргийн  8  буюу 32,0 хувь, булаах гэмт хэргийн 2 буюу 18,1 хувь, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмтхэргийн 38  буюу   82.6хувь, ТХХАБАЖЭ  гэмт хэргийн 18  буюу  26,0  хувь, захиргааны журмын эсрэг гэмт хэргийн 4 буюу 40 хувь нь  тус тус согтуугаар үйлдэгдсэн байна.
Гудамжталбайд  үйлдэгдсэнгэмтхэрэг:
  Гудамжталбайд  үйлдэгдсэнгэмтхэрэг194бүртгэгдэж 2014оноос 27 хэргээр буюу  16,1   хувиар өссөн  үзүүлэлттэй байгаа ба бүртгэгдсэн792гэмтхэргийн 24,4 хувийг эзэлж нийт гэмт хэргийн 4хэрэгтутмыннэгньгудамжталбайдгарав.
  Гэмт хэргийн бүтцийн хувьд бусдын амь насыг хохироох гэмт хэргийн 1 буюу 14,2 хувь нь, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмтхэргийн  85  буюу  32,5 хувь нь,хүүхэд гэр бүл, ёс суртахууны эсрэг  гэмт хэргийн 3 буюу  21,4 хувь,  хулгайн гэмт хэргийн 23  буюу 10,5 хувь,булаах гэмт хэргийн 10 буюу 90,9 хувь,  дээрмийн гэмт хэргийн 22 буюу  88,0 хувь нь, нийгмийн аюулгүй байдлын эсрэг  гэмт хэргийн 36 буюу 78,2 хувь, захиргааны журмын эсрэг гэмт хэргийн 1 буюу 10,0 хувь нь гудамж талбайд үйлдэгдэв.
-Насандхүрээгүйхүмүүсээс үйлдсэнгэмтхэрэг:
    Насандхүрээгүйхүмүүс үйлдсэнгэмтхэрэг47бүртгэгдсэннь өнгөрсөноноос 10 хэргээр  буюу 27,0 хувиар   өсч  нийтгэмтхэргийн5,9хувийгэзэлжбайна.
НХХ оролцсон гэмт хэргийгангиллаарньавч үзвэл11 буюу 23.4хувьньхөнгөн,   31  буюу  65,9 хувь нь хүндэвтэр, 5буюу 10,6  хувь нь хүнд,  гэмтхэргийнбүтцийн хувьд бусдын бие махбодид гэмтэл учруулахгэмтхэргийн 5  буюу 1.9хувийг, хулгайлахгэмтхэргийн27  буюу  11,5  хувийг, бусдын эд зүйлийг булаах  гэмт хэргийн 4 буюу 36,3 хувийг, дээрэмдэх  гэмт хэргийн  4  буюу 16,0  хувийг,  нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмтхэргийн6  буюу 13,0 хувийг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн 1 буюу 11,1 хувийг,  ТХХАБАЖЭ гэмт хэргийн 2 буюу  2,8   хувийг    насандхүрээгүйхүмүүс үйлдсэнбайна.
Гэмт хэрэгт бүгд 70 насанд хүрээгүй хүмүүс холбогдон шалгагдсан нь нийт гэмт хэрэгт холбогдогсдын 9,4  хувийг эзэлж үүнээс16 буюу 22,8 хувь нь 15 хүртэлх, 54 буюу  77,1 хувь нь 16-17 насны, 36 буюу 51,4 хувь нь дунд сургуулийн сурагч байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас:
  Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 50 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 22 хэргээр буюу 78,5 хувиар өсч,   энэ төрлийн гэмт хэрэг  3, 11, 12-р багуудад тус бүр нэг, 1, 4, 7, 9, 10, 13-р багуудад тус бүр хоёр, 15, малчин багууд  болон Орхон, Шарын гол сумдад тус бүр  гурав, 6, 14, 16-р   багуудад тус бүр  дөрөв, 5-р багт  тав,   8-р багт 6 гарсан байна.
ГБХ улмаас үйлдэгдсэн  гэмт хэргийгангиллаарньавч үзвэл42 буюу 84.0хувьньхөнгөн,   4  буюу  8,0 хувь нь хүндэвтэр,   1буюу 2,0  хувь нь хүнд,  3 буюу 6,0 хувь нь онц хүнд гэмт хэргүүд  байгаа ба   32  буюу 64,0 хувь нь  согтуугаар,  40 буюу  80,0 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдэв.
ГБХ улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 50  хүн холбогдон шалгагдсанаас 32  буюу 64,0 хувь нь нөхөр, 4 буюу 8,0 хувь нь төрсөн эцэг, 3 буюу 6,0 хувь нь төрсөн ах, 5буюу 10,0 хувь нь хамтран амьдрагч, 2 буюу 4,0 хувь нь эхнэр, харин төрсөн эх, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн  тус бүр нэг буюу 2,0 хувийг эзэлж байна.
Гэмт хэрэг үйлдэгсэд:
Гэмт хэрэгт  835  хүн сэжигтнээр тооцогдон шалгагдсан нь өмнөх оноос  51хүнээр буюу  5,7 хувиар буурч, нийт шалгагдсан хүний  152  буюу 18,2   хувь нь  эмэгтэй,  75  буюу  8,9  хувь нь  насанд хүрээгүй хүмүүс  байна.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан  835  хүний 83 буюу 9,9хувь нь урьд өмнө ял шийтгэгдсэн хүмүүс,  328 буюу 39,2 хувь нь согтуугаар,  234   буюу 28,0 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлджээ.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 835 хүний  /129 иргэн/ 15,4 хувь нь буюу 6-7 хүн тутмын нэг нь Дархан-уул аймгийн харьяалалгүй /явуулын/ иргэд гэмт хэрэг үйлдсэн  байна гэсэн үзүүлэлт гарч байна. Гэмт хэрэг үйлдсэн тус аймгийн харьяалалгүй иргэд өнгөрсөн оны мөн үеэс 24 хүнээр буюу 22,8  хувиар  өсөв. Тус аймгийн харьяалалгүй 129 иргэн 11  төрлийн 87  гэмт хэргийг үйлдсэн байна.





СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна