/ / “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг зохион байгуулав.

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг зохион байгуулав.

   Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтан зохион байгуулж буй “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-БИДНИЙ ОРОЛЦОО” Сэдэвт аяны хүрээнд Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2016.04.29-ний өдөр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал, хэвшил эзэмшүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг зохион байгуулав.

   Тэмцээнд сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулдаг нийт 17 цэцэрлэгийн 204 хүүхэд, 34 багш оролцож нийт 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорин оролцов.

   Уламжлал болон зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХурал, ГХУСАЗЗ-ын дарга П.Эрдэнэбат, засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, Боловсрол соёлын газрын дарга Д.Батжаргал, замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Эрдэнэбулган нар Дархан хотын залгамж халаа болсон бяцхан тамирчид, тэдний эцэг, эх, багш нарт хандан хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлага гарган байгаад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн тэмцээнийг нээсэн.

    Удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагч нарын дундах тэмцээн, буухиа, багш нарын дундах замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг шалгах эрх зүйн тест, урлагын үзүүлбэр гэсэн 6 төрлийн тэмцээнээр цэцэрлэгүүд хоорондоо өрсөлдсөнөөс “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд оролцсон 17 цэцэрлэгт “Батламж” гардуулан тэмцээнд оролцсон нийт 204 хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгсөн. Тэмцээний тэргүүн байранд Дархан сумын 13-р багт байрлах 5-р цэцэрлэг, дэд байранд Дархан сумын 10-р багт байрлах 12-р цэцэрлэг, гуравдугаар байранд Дархан сумын 12-р багт байрлах 23-р цэцэрлэгүүд тус тус шалгарч өргөмжлөл, медаль үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна