/ / “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн ажлын хүрээнд Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2017.05.19-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ИТХурлын дарга бөгөөд, ГХУСАЗСЗөвлөлийн дарга Г.Эрдэнэбат, Прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, ЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, ШШГАлба, Зэвсэгт хүчний 322, 330-р анги, БСГазар, Их, Дээд сургуулийн консерцум, Банк санхүү, ТӨХК, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
ИТХурлын дарга, бөгөөд ГХУСАЗСЗөвлөлийн дарга Г.Эрдэнэбат зөвлөгөөнийг нээж “Гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй, зөв арга бол урьдчилан сэргийлэх ажил юм. Урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах, тэднийг урамшуулах, хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах зэрэг олон талт ажил зохион байгуулдаг. Өнөөдөр бид Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн ажлын хүрээнд уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” хэмээн онцлож хэллээ. 

Image may contain: 2 peopleImage may contain: 1 person
“Гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг дээшлүүлэх”, “Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, “Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал”, “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал”, “Архигүй Монгол хүн” хөтөлбөр 2013-2016 оны хэрэгжилтийн талаар, согтууруулах ундаа худалдан борлуулдаг ААНБ-д хийгдэж буй хяналт шалгалт”, Дархан дулааны ТӨХК-с зохион байгуулсан ажил, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын ГХУСАЗЗөвлөлийн мэдээлэл, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулахад анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтэн нар мэдээллийг танилцууллаа. 

Image may contain: people sitting, screen and indoor
Дархан-Уул аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Теле хяналтын камер суурилуулах, ашиглах үйл ажиллагаанд мөрдөж ажиллах журам”-ын төслийг хэлэлцүүлж, зөвлөгөөнд оролцсон иргэдээс санал авсан. 
 “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, талуудын хамтын ажиллагааг сайжруулах” зорилгоор 7 заалт бүхий “Санамж бичиг”-ийн төслийг танилцуулан 2 жилийн хугацаанд мөрдөн ажиллахаар батлаж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар хэлэлцүүлэв. 
Аймгийн ИТХурлын дарга бөгөөд, ГХУСАЗСЗөвлөлийн дарга Г.Эрдэнэбатаас Дархан Дулааны цахилгаан станц ТӨХКомпаны захирал Б.Зоригоо, Ник ХХК-ний Дархан нефть хангамжийн салбарын дарга н.Чимэддорж, УБТЗ-ын Замын 1 дүгээр ангийн дарга Л.Жаргал нартай Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, талуудын хамтын ажиллагааг сайжруулах “Санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Image may contain: one or more people, people sitting and indoorImage may contain: 5 people, people sitting and indoor

Image may contain: 11 people, people sitting, table and indoor

Image may contain: 4 people, people sitting and indoor

Image may contain: 5 people, people sitting, people standing and indoor

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна