ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦАВ.
Хууль зүй дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын бүртгэл хяналтын хэлтсийн дарга Б.Ариунтуяа, Дархан-Уул аймгийн ЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар 2017.06.08 өдөр Цагдаагийн газрын ажил үйлчилгээтэй танилцлаа.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар Цагдаагийн газрын ажил үйлчилгээ, зохион байгуулсан ажил арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, ахлах байцаагч нар шинэ төрлийн болон гэр бүлийн хүчирхийлэл, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар, танилцуулга, мэдээллийг хийсэн.
Ажлын хэсэг “Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн систем”, “Эрүүлжүүлэх, баривчлах байр”-ны үйл ажиллагааг танилцуулан, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулга хийн санал солилцлоо.