/ / Мэдүүлэг авах өрөөний нээлтийн ажиллагаа зохион байгууллаа.

Мэдүүлэг авах өрөөний нээлтийн ажиллагаа зохион байгууллаа.

   Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсгийг удирдлага болгон Улсын ерөнхий Прокурорын А/57 тоот тушаалаар мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааны өрөөний стандартыг баталсаны дагуу Цагдаагийн Ерөнхий газраас мэдүүлэг авах өрөө байгуулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн.Үүний дагуу Цагдаагийн газраас нээлттэй сонгон шалгаруулалт явуулан “Арлын ам” ХК-г шалгаруулан засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгүүлэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. нээлтийн ажиллагаанд аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, аймгийн Ерөнхий Прокурорын орлогч Х.Баярмаар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, тасгийн дарга нар оролцлоо.
   Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус Цагдаагийн газар нь мэдүүлэг авах 8 өрөөг засвар үйлчилгээ хийн, Прокурорын газраас зөвшөөрөл авч хүний эрхийг хангах бүхий л талын ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Image may contain: living room, screen, table and indoorImage may contain: indoorImage may contain: 4 people, people standing, phone and indoorImage may contain: indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна