/ / “Иргэн таны төлөө” аяны хүрээнд

“Иргэн таны төлөө” аяны хүрээнд

   “Иргэн таны төлөө” аяны хүрээнд ГХУСАЗСЗөвлөл, аймгийн ЗДТГазрын Иргэний танхим, Цагдаагийн газар, Прокурорын газар, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс хамтран архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцүүлэх зорилгоор “Архидан согтуурахтай тэмцэх нь” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг 2017.11.30-ны өдөр зохион байгуулж, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилгээ эрхэлдэг 130 гаруй ААНБ-ын захирал, иргэдийн төлөөллийг оролцууллаа. Тус зөвлөгөөнөөр “Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд” сэдвээр Цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Мөн тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын төслийг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсээр танилцуулан хэлэлцэж, санал асуулга авч ярилцлага зохион байгуулж иргэдээс гарсан саналыг холбогдох байгууллагууд ажил болгохоор мэдэгдлээ.

Image may contain: 5 people, people on stage and people standingImage may contain: 1 person, indoorImage may contain: 1 person, standingImage may contain: one or more people and indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна