/ /

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

Дархан хотод 1962 онд Цагдан сэргийлэх анги байгуулагдахад автомашинтай холбоотой хэрэг, зөрчлийг шалгах vvрэгтэй байцаагчаар хошууч Жамъянсvрэн, 1963 онд хvнд механизмын байцаагчаар бага дэслэгч Лхамсvрэн, зохицуулагчаар Б.Батсvх нар ажиллаж байгаад 1964 онд хошууч Жамъянсvрэн цэргийн тэтгэвэрт гарч, тvvний оронд автын байцаагчаар, сэргийлэн хамгаалах байцаагчаар ажиллаж байсан бага дэслэгч Д.Сvхбаатар томилогдсон байна.

1965 оноос өргөжиж 2 байцаагч, 2 цагдаагийн орон тоотой болж, Дархан хот дотор автомашин, механизмын хөдөлгөөнийг зохицуулан ажилладаг байв.
1977 онд Замын цагдаагийн алба, 1992 оны 03 дугаар сараас Замын цагдаагийн хэсэг болон өргөжсөөр, Дархан хотын АДХГЗ-ны 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 79
дүгээр тогтоолоор 40 хvний бvрэлдэхvvнтэй Замын цагдаагийн тасаг болон зохион байгуулагдсан.
Тус тасаг нь Монгол улсын хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээг сайжруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуульд заасан эрх, үүрэг болон “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна