/ /

                                                        ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУСГАЙ САЛБАР
           1965 оны 03 дугаар сард Хараа гол дагуу цэвэр усны эх үүсвэрийн гүний 18 худаг,   2 дугаар өргөгч станцуудыг ОХУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсын  талд шилжүүлэн өгснөөр Цагдан сэргийлэх ангийн Ус сувгийн хамгаалах салаа нэртэйгээр анх байгуулагдаж, захирагчаар бага дэслэгч Б.Даваасүрэн 1965-1971 онд, ахмад С.Пүрэв-Очир-1971-1988 онд, ахмад Д.Цэвэгсүрэн 1988-1989 онд,  хошууч Г.Гончиг 1989-1990 онд,  хошууч С.Очирбат 1990-1997 онд,  хошууч Ц.Бадам 1998-2005 онд, хошууч Ш.Болдбаатар 2005-2014 онуудад үүрэг гүйцэтгэж байсан ба  Монгол Улсын Засгийн Газрын  134 дүгээр  тогтоолоор  тус салаа нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс   Улсын төсөвт хамгаалалтад шилжсэн. Дотоодын  цэргийн тусгай салаа нь 2012 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж харуулын даргын орон тоотой болж 2012 оны 08-р сард 4 Офицер томилогдон ирсэн  бөгөөд Цагдаагийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 2017 оны 04-р сарын 01-ны өдрөөс Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болж ЦЕГ-ын даргын 2014 оны 171, 175-р тушаалаар объект хамгаалах хэсэг, Мөн 2014 оны 5-р дугаар 13-ны өдрийн 323-р тушаалаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг болон өөрчлөгдсөн. Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 09-р сарын 26-ны өдрийн 281-р тогтоол гарч Дархан-Уул аймгийн Цэвэр усны эх үүсвэрийн хамгаалах  Дотоодын цэрэгт тусгай салбар байгуулагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс Салбарын захирагчаар  хошууч С.Түвшинжаргал томилогдон Дархан-Уул аймгийн Улсын онц чухал объект  болох Цэвэр усны эх үүсвэрийн болон “Монголын Үндэсний Дата төвийн нөөц төв”-ийн объектуудыг Дотоодын цэргийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын онц чухал объектуудын хамгаалалтын үйл ажиллагааны стандарт, Дотоодын цэргийн алба ажиллагааны дүрэмд нийцүүлэн, алба  ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.





СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна