/ Хэрэг бүртгэх тасаг /

      Хэрэг бүртгэх тасаг нь Монгол Улсын Үндсэн хууль, болон холбогдох хууль тогтоомжууд ЦЕГ-аас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, стандарт, ёс зүйн дүрмийг удирдлага болгон гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах ажлын хүрээнд иргэд, Аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

    Хэрэг бүртгэх тасгийн анхны даргаар дэд хурандаа Б.Болдбаатар 2002-2005 он, дэд хурандаа Д.Отгонбаатар 2005-2006 он, хошууч Д.Ганзориг 2008-2012 он, дэд хурандаа Т.Үнэнбаяр 2012-2013 он, цагдаагийн хошууч Б.Батхуяг 2013-2015 он, дэд хурандаа Р.Гантулга 2016-2018 оны 5 дугаар сар, Цагдаагийн хошууч Г.Хатанзориг 2018 оны 05 сараас томилогдон ажиллаж байна.
ЦЕГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн Б/270 тоот тушаалаар 5 мөрдөгчийн орон тоог тус тасагт нэмж баталж өгснөөр одоо Хэрэг бүртгэх тасгийн даргаар цагдаагийн хошууч Г.Хатанзориг, ахлах мөрдөгчөөр цагдаагийн хошууч Д.Батцоож, а/х Э.Наранбилэг, а/х О.Эрхэмзаяа, а/д Ц.Баярмагнай, а/д Б.Уугантуяа, д/ч Б.Мөнхнасан нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-05
Эрэн сурвалжилж байна