ШАРЫН ГОЛ СУМЫН СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС
Тус хэлтэс нь анх Шарын голын нүүрсний уурхайн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1963 онд эрүүгийн төлөөлөгч, автын сэргийлэгч тус бүр 1 орон тоотойгоор байгуулагдсан.
•1965-1971 онд “Цагдан сэргийлэх анги”, 1971-1979 онд “Цагдан сэргийлэх групп”, 1992-2018 онд ”Цагдаагийн тасаг”, ЦЕГ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/165 дугаар тушаалаар Хонгор, Шарын гол сум хариуцсан сум дундын “Цагдаагийн хэлтэс” болон өргөжиж, Шарын гол, Хонгор сумын 6 багийн 262.553 га газар нутаг дэвсгэрт Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг үзүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллаж байна.