/ / “Хичээлийн шинэ жил” өдөрлөгийн арга хэмжээ

“Хичээлийн шинэ жил” өдөрлөгийн арга хэмжээ

      Дархан-Уул аймгийн Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн иргэд, цэцэрлэгийн болон бага насны хүүхдүүдийг хамруулан 2018.08.29-ны өдөр “Хичээлийн шинэ жил” өдөрлөгийн арга хэмжээг Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн ИТХурлын төлөөлөгч Д.Гантуул, 4 дүгээр сургуулийн захирал Д.Дэлгэрбаяр, нийгмийн ажилтан Т.Гэрэлцэцэг, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн дарга М.Амарсанаа, Шинэ амьдрал ТББ-ын тэргүүн Г.Отгонбаатар, Дархан хотын шинэ үеийн нөхөрсөг залуус группийн админ М.Болдтамир нартай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэд олон нийтэд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох хууль тогтоомжуудын талаар мэдээ, мэдээлэл хийж, гарын авлага материал сэрэмжлүүлэг тараан өглөө. Тус арга хэмжээнд МУСТА н.Мянганзам, сурагч Х.Цэнгүүнээ нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэн 95 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гарын бэлгийг гардуулж, 25 хүүхдийг үс засуулах үйлчилгээнд хамрууллаа.
    Өдөрлөгийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан хувь хүн, ТББ-ын иргэдэд Цагдаагийн газраас “Талархал” гардуулан өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар

Image may contain: 8 people, people smiling, people standing

Image may contain: one or more people, tree, sky, outdoor and nature

Image may contain: 5 people, people sitting, shoes, child and outdoor

Image may contain: one or more people, crowd, tree, wedding and outdoor

Image may contain: 3 people, people standing and outdoor

Image may contain: 8 people, people smiling, people standing and outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна