/ / ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН БАЙРШИЛ, СУРГАЛТЫН ХУВААРЬ:

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН БАЙРШИЛ, СУРГАЛТЫН ХУВААРЬ:

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Цагдаагийн байгууллагатай гэрээ байгуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Дархан-Уул аймгийн хэмжээнд 3  төрийн бус байгууллага тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон зөрчлийн оноо дууссан иргэдэд 4-6 цагийн сургалт зохион байгуулж байна.

зөвлөмж, мэдээлэл

 

ЗӨРЧЛИЙН ОНОО ДУУССАН БОЛ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

  1. ТҮЦ машин болон “Е-Mongolia” жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,
  2. Харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгааг нотолсон эрүүл мэндийн хуудас бөглүүлэх.

 

АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЭСХҮЛ ОСОЛ БОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАСНЫ УЛМААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

  1. ТҮЦ машин болон “Е-Mongolia” жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,
  2. Харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгааг нотолсон эрүүл мэндийн хуудас бөглүүлэх,
  3. Төрийн сангийн 100900012520 тоот дансанд 12,500₮ тушаах /Жолооны        үнэмлэх захиалах/

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна