/ / ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ӨӨРИЙН НЭРЭМЖИТ “ЦАГААН ШОНХОР” ШАГНАЛАА ГАРДУУУЛЛАА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ӨӨРИЙН НЭРЭМЖИТ “ЦАГААН ШОНХОР” ШАГНАЛАА ГАРДУУУЛЛАА

    Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон Луу жилийн босгон дээр тус аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
   Уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга О.Хүрэлчулуун, Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Чагнаадорж, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар оролцож, тус Цагдаагийн газраас 2023 онд хийж гүйцэтгэсэн ажил, Төрийн үйлчилгээний хяналтын камерын нэдсэн системийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн энэ үеэр 2023 онд бусдыгаа манлайлан ажилласан Цагдаагийн газрын холбоо мэдээллийн ахлах инженер, цагдаагийн хошууч Д.Тулгаад өөрийн нэрэмжит “Цагаан шонхор” шагналыг гардуулан өглөө. Тус шагналыг энэ оноос эхлэн жил бүр бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдад гардуулан өгөх юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2021-05-10
Эрэн сурвалжилж байна